Улс төр

ADMIN
06 сарын 30
06 / 30

Н.Өнөрцэцэгийн гэрийн хориог цуцалж, ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглолоо

Н.Өнөрцэцэгийн гэрийн хориог цуцалж, ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглолоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон ч хойшилсон. Энэ талаар тэрбээр, "Намайг гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэсэн.

Хорооны нутаг дэвсгэр бол зам гараад БЗД, хойшоо яваад манайх болчихдог. Хотхоныхоо айлуудаар яв гэж байгаа юм байлгүй. Ямартаа ч гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ би үүнд баярлахгүй. Энэ асуудлыг нээлттэй, шуурхай шийдэж өгөхийг л хүссэн" гэжээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлон зарласан боловч “...Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг энэ сарын 18-ны өдрийн 13.30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн юм.