Улс төр

ADMIN
06 сарын 30
06 / 30

Б.Пүрэвдорж: Хамтарсан Засгийн газарт орох асуудлыг АН-ын ҮБХ-гоор шийднэ

Б.Пүрэвдорж: Хамтарсан Засгийн газарт орох асуудлыг АН-ын ҮБХ-гоор шийднэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Хамтарсан ЗГ-т орох асуудал савнаасаа хальж, нэлээн явлаа. Манай Ардчилсан нам дарга шийддэг нам биш. Манай нам бол ҮБХ-гоор асуудлаа шийддэг нам. Тийм учраас сонгуулийн үр дүн, алдаа оноогоо ҮБХ-ны хурлаараа хэлэлцэж, хамтарсан Засгийн газарт орох тухай асуудлыг ярих ёстой.

Монголын ард түмэн ус, тосоор нь ялгаад өгсөн. Өнгөрсөн 8 жилийн турш эрх баригчид хийсэн ажил байхгүй, хулгай хийсэн 8 жил байлаа. Тиймээс эрх баригчдад хатуу хяналт тавих, сөрөг хүчний үүргээ биелүүлэх сонголтыг ард түмэнд бидэнд хийж өглөө" гэв.