Улс төр

ADMIN
06 сарын 30
06 / 30

Н.Өнөрцэцэг: Надад хийсэн хэрэг байхгүй учраас би зоригтой байна

Н.Өнөрцэцэг: Надад хийсэн хэрэг байхгүй учраас би зоригтой байна

"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШ-ны шүүхэд эхэлсэн ч энэ сарын 18-ныг хүртэл хойшиллоо.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг гарч ирээд, хэлсэн үгэндээ "Сайн гэх юм уу, арай зөөлрүүлж байгаа гэх юм уу, намайг гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ ХУД-ийн 18-р хорооны нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэсэн.

Хорооны нутаг дэвсгэр бол зам гараад БЗД, хойшоо яваад манайх болчихдог. Хотхоныхоо айлуудаар яв гэж байгаа юм байлгүй. Ямартаа ч гэрээсээ гарахыг зөвшөөрлөө. Гэхдээ би үүнд баярлахгүй. Энэ асуудлыг нээлттэй, шуурхай шийдэж өгөхийг л хүссэн. Сэтгэлзүй минь ядарч байна. Та нар бод л доо. Бүтэн 7 сарын турш тодорхойгүй байдалтай явлаа. Нөгөө талдаа эрсдэлтэй байна.

Гэхдээ надад хийсэн хэрэг байхгүй учраас би зоригтой байна. Тийм учраас шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулах хүсэлт одоо ч хэвээрээ байгаа" гэлээ.