Улс төр

ADMIN
06 сарын 29
06 / 29

Н.Баярмөнх: Улстөрийн хариуцлага хүлээж, Засаг даргын ажлаа өгөх болно

Н.Баярмөнх: Улстөрийн хариуцлага хүлээж, Засаг даргын ажлаа өгөх болно

УИХ-ын сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх ялагдал хүлээсэн. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан,

"Хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой дүүрэгт нэр дэвшлээ. 49 мянга орчим хүн надад итгэл хүлээлгэж санал өгсөн. Та бүхэндээ баярлалаа.

Хүн амын тоог төлөөлөлтэй харьцуулахад зөрүүтэй байсан ч намайг дэмжиж байгаа олны итгэлийг мэдэрсэн өдөр байлаа. Цаашид улс төрийн хариуцлага хүлээж Засаг даргын үүрэгт ажлаа өгөх болно. Баярлалаа та бүхэндээ" хэмээжээ.