Улс төр

ADMIN
02 сарын 21
02 / 21

Ерөнхийлөгчийн дүү Х.Болорчулуун сайдын “ГУЯА ДАГАСАН ХҮЗҮҮ” болов уу

Ерөнхийлөгчийн дүү Х.Болорчулуун сайдын “ГУЯА ДАГАСАН ХҮЗҮҮ” болов уу

 

УИХ-ын сонгууль ойртож, цас зудтай зэрэгцэн горилогчдын цуваа орон нутгаар тойрон эргэлдэж буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр ч сонгуулийн жамаас үлдэж хоцорсонгүй. Тэрбээр төрсөн ахыгаа Ерөнхийлөгчөөр сонгогдохтой зэрэгцэн Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсон. Улмаар аймгийн ой, сумын наадам, хурдан морины уралдаан, шинэ хаалганы нээлт, яруу найргийн наадам зэрэг тэмдэглэлт үйл явдал бүрийн оройд залран туг өргөж, тууз хайчилдаг болсон. Ийн төрсөн ах нь төрийн тэргүүнд залрахтай зэрэгцэн төрсөн дүү нь нутгийн тэргүүнийг “эзэмших” болсны учир шалтгаан нь УИХ-ын сонгууль. Үндсэндээ тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан Сүхбаатар аймагт сүүлийн хоёр жилийн хугацаанд бүрэн дүүрэн ажилласан гэж болно. Гэсэн ч Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт цөөнгүй улстөрчдийг сандаргаж, томсгосон тойргийн хөлд чирэгдэх эсэх айдаст автас болсон өнөө цагт тэрбээр Дорнод аймагт УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуунаар газарчлуулан малчдын амьдралыг ойр ойрхон эргэх болжээ. Үүнийг нь хошигнож бичвэл нь Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр Х.Болорчулуун сайдын “Гуяа дагасан хүзүү” болсон хэрэг юмуу даа.