Улс төр

ADMIN
06 сарын 29
06 / 29

Өнөөдөр СЕХ хуралдана

Өнөөдөр СЕХ хуралдана

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль өнгөрөгч баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Тэгвэл өчигдөр СЕХ-оос мэдээлэл хийх үеэрээ "Гар тооллого дууссаны СЕХ хуралдаанаа хийж, хамгийн их санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана" гэж мэдээлсэн юм.

Ийнхүү өнөөдөр СЕХ хуралдаж, санал хураалтын дүнг нэгтгэн сонгуулийн дүнг гаргаж, тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргана. Үүний дараа 2024 оны ээлжит сонгуулийн дүн болон Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барих юм.