Улс төр

ADMIN
06 сарын 28
06 / 28

Сонгууль-2024: МАН-аас 70, АН-аас 43 нэр дэвшигч УИХ-д сонгогдлоо

Сонгууль-2024: МАН-аас 70, АН-аас 43 нэр дэвшигч УИХ-д сонгогдлоо

УИХ-ын 2024 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гараад байна. МАН-аас хийсэн мэдээллээр тус нам УИХ-д 68-70 орчим суудал аваад байгаа бол Ардчилсан нам 43 суудал аваад байна. Үлдсэн 13 суудлыг ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг нам авах боломжтой боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдож буй юм. 

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч нийтдээ 1341 нэр дэвшигч өрсөлдсөн.

Энэ удаагийн сонгуульд 2.2 сая орчим сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн байснаас 1.4 сая нь саналаа өглөө.