Улс төр

ADMIN
06 сарын 28
06 / 28

Сонгуулийн өдрөөр нийт 1752 иргэнийг голоор гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

 Сонгуулийн өдрөөр нийт 1752 иргэнийг голоор гарган, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангуулсан.

Тэгвэл зургаадугаар сарын 28-ны өдөр нийт 8 аймгийн 14 сум, нийслэлийн 1 дүүрэгт 1752 иргэнийг голоор гарган аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Иргэдийг голоор гаргах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 99 алба хаагч, 25 автомашин, 18 завьтайгаар үүрэг гүйцэтгэлээ.

Мөн 6 аймгийн 149 санал авах байранд 265 алба хаагч, нийслэлийн 9 дүүргийн 512 санал авах байранд 114 алба хаагч, нийт 379 алба хаагч гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажиллалаа.