Улс төр

ADMIN
06 сарын 28
06 / 28

СХД-т Э.Батшугар тэргүүлж, МАН нийт 4 мандат авлаа

СХД-т Э.Батшугар тэргүүлж, МАН нийт 4 мандат авлаа

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар явагдаж, 22:00 цагт өндөрлөлөө. Хэсгийн хороодоос саналын мэдээлэл ирсээр байгаа бөгөөд СХД-ийн хэсгийн хороодын санал бүрэн ирлээ.

11-р тойрог буюу СХД нь 5 мандаттай бөгөөд МАН-4, АН-1 мандат аваад байгаа юм. Тодруулбал,

1. Энхбаярын Батшугар МАН 58.914

2. Норовын Алтанхуяг АН 53.659

3. Наранцэцэгийн Алтаншагай МАН 48.527

4. Пүрэвжавын Сайнзориг МАН 46.833

5. Чинбатын Номин МАН 44.187 саналтайгаар мандат авлаа.