Улс төр

ADMIN
06 сарын 28
06 / 28

С.Цэнгүүн: Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалъя

С.Цэнгүүн: Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалъя

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Энэ үеэр АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн "Би нэр дэвшигч гэхээс илүү залуу хүний хувьд залуучуудаа уриалъя. 20-24 насны залуучуудын оролцоо улам сайжрах шаардлагатай байна. Тиймээс танай гэрт байгаа энэ насныхан эсвэл найз нөхдөдөө "Бүгдээрээ гарч саналаа өгье" гэдгийг уриалаарай.

Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Улаанбаатар хотод маш олон тулгамдсан асуудлууд байгаа. Бидэнд өнөөдөр 4 жилд нэг удаа тохиох боломж олдож байна. Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна" гэлээ.