Улс төр

ADMIN
06 сарын 28
06 / 28

Худал мэдээлэл тарааж, нэр дэвшигчийн нэр төрд илтэд халдсан 259 хэрэг бүртгэгджээ

Худал мэдээлэл тарааж, нэр дэвшигчийн нэр төрд илтэд халдсан 259 хэрэг бүртгэгджээ

Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Тодруулбал, 2024 оны Уих-ын ээлжит сонгууль үргэлжилж байна. Сонгуультай холбоотойгоор 12 мянган цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж:

-Нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн 420, зөрчлийн 400 гаруй хэргийг бүртгэн цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна.

Эрүүнийн хуулийн 148. буюу нэр дэвшигчийн нэр хүндэд илтэд халдсан 259 буюу 61.67, Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад болсон гэх 83 буюу 19.76 хувийг эзэлж байна.