Улс төр

ADMIN
06 сарын 27
06 / 27

Н.Номтойбаяр: Албан өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж болзошгүй ноцтой үйлдэл гарсан. Энэ асуудлыг зүгээр орхихгүй

Н.Номтойбаяр: Албан өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж болзошгүй ноцтой үйлдэл гарсан.  Энэ асуудлыг зүгээр орхихгүй

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр саналаа өглөө. Тэрбээр:

-Иргэд идэвхтэй саналаа өгч байна. Тайван байна. Бие биеийнхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж байна. Олон хүн дугаарлаж байгаа ч гэсэн хүмүүс эвтэй байна. Энэ удаагийн УИХ-ын сонгууль байж болох дээд хэмжээнд муухай явагдлаа. Хууль ноцтойгоор зөрчигдлөө. Өрсөлдөгч талын захиалгаар хуулийн байгууллага манай намын үйл ажиллагааг хаалаа. Хуулийн байгууллага өөрсдөө өрсөлдөгч талын захиалгаар Сонгуулийн Ерөнхий хороонд нөлөөлж худал, хуурмаг албан бичиг явуулж тэнцвэргүй өрсөлдөөн боллоо. Хамгийн ноцтой нь маш их хар пиар явагдлаа. Өчигдөр гэхэд миний facebook цахим хаяг мэт ойлгогдохоор хуурамч хаягаас нийгмийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан. Тэр бол миний хоолой бол огт биш. Энэ асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан.

Хуулийн байгууллагад итгэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Дандаа л бидний эсрэг үйл ажиллагаа явуулдаг болохоор. Энэ сонгуулийн үеэр есөн залуу нас барлаа. Энэ нь Монголын өмнөх сонгуулиудаар тохиолдож байгаагаагүй харамсалтай явдал. Есөн хүн сонгуулиас болж нас барна гэдэг бол хэцүү. Иргэд өөрчлөлтийг авчрах өдөр гэж найдаж сонгуулиа өгч байгаа нь урам зориг өгч байна. Хэмжээ хязгаартай ярихгүй бол хууль зөрчинө. Бүх зүйл дээр хуулийнхан мөрдөж мөшгинө.

Утас чагнана, албан өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан байж болзошгүй ноцтой үйлдэл гарсан. Энэ асуудлыг зүгээр орхихгүй.

Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг хэрхэн бөглөх заавар мэдээллийг сайн өгөөгүй байна гэж харлаа. Саналаа дутуу болон илүү бөглөх асуудал гарч байна. Залуучууд завгүй байгаа ч саналаа идэвхтэй өгөөрэй. Нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага тул үүргээ ухамсарлаж саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.