Улс төр

ADMIN
06 сарын 27
06 / 27

СЕХ: Сонгуулийн ерөнхий дүн өнөөдөртөө багтаж гарч магадгүй

СЕХ: Сонгуулийн ерөнхий дүн өнөөдөртөө багтаж гарч магадгүй

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэлсэн. 11:40 цагийн байдлаар ирц 21 хувьтай 400 гаруй мянган иргэн саналаа өгснийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Тус хорооноос ирцийн мэдээллийг дэлгэцээр шууд дамжуулж байгаа бөгөөд 11:40, 17:00, 21:00 цагаас тус бүр мэдээлэх бол 22:00 цагаас бүх хэсгийн хороо хаагдаж ирцийн дүнг шууд дамжуулах бэлтгэл ажилдаа орно. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байгааг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлсэн. Тэрбээр "Санал хураалт дууссаны дараа саналын дүнг сонгуулийн автоматжуулсан системд дамжуулах ажил эхэлнэ. Өнөөдөртөө багтаж сонгуулийн ерөнхий дүн гарах байх. Санал хураалтад нөлөөлдөг зүйл цаг агаар. Одоогоор цаг агаар хэвийн, хүндрэл үүссэн зүйл байхгүй" гэв.