Улс төр

ADMIN
06 сарын 27
06 / 27

Сонгуулиа өгөөд 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой ГАЗРУУД

Сонгуулиа өгөөд 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой ГАЗРУУД

Улсын их хурлын ес дэх удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2024 оны хүн амын нас, хүйсийн суваргаас харахад сонгуулийн насны нийт хүн амын 41 хувь нь 16-34 насныхан байна. Тиймээс үйлчилгээний байгууллагууд залуусын сонгууль өгөх идэвхийг нэмэгдүүлэхийн тулд хөнгөлөлттэй үнээр үйлчилж байна. Тухайлбал,

Хүссэн пиццагаа 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

Spot lounge нь ирээдүйнхээ төлөө саналаа өгөөд рестораны амтат стандарт пиззануудаас хүссэнээ 20 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.

Сонгуулиа өгөөд Американо 50% хөнгөлөлттэй аваарай

Иргэн таныг төлөөлөх сонголтоо хийх чухал өдөр хаяанд ирлээ. Та бүхэн сонгуулиа өгснийхөө дараа Caffe Bene-ийн дараах хоёр салбарт ирж үйлчлүүлэхдээ американогоо 50% хөнгөлөлттэй аваарай.

Хөнгөлөлт үйлчлэх салбарууд:

  • Caffe Bene TDB салбар
  • Caffe Bene Хүнсний 20 салбар
  • Caffe Bene Marshall Town

5-аас дээш насны хүүхдүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хоёр цагийн турш харж өгнө

Дүдү хүүхдийн музей иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, 5-аас дээш насны хүүхдүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хоёр цагийн турш харж өгөх юм.

GS Coffee Shop

Иргэд та бүхэн сонгуулиа өгснийхөө дараа GS coffee shop-тоо ирж үйлчлүүлэхдээ Американогоо 50% хөнгөлөлттэй аваарай.

Grill Studio

Сонгуулиа өгөөд бүх кофегоо 50% хөнгөлөлттэй аваарай.

Coffee Fellows Mongolia

Иргэн хүний эрхэм үүргээ биелүүлж сонгуулиа өгсөн тэмдэглэгээгээ үзүүлээд "Classic menu” дахь бүтээгдэхүүнийг 30% хөнгөлөлттэй үнээр аваарай.

50 хувийн хөнгөлөлттэй үнээр кофе авах боломжтой

“CHUU CHUU House” мөн саналаа өгсөн иргэдэд кофены хөнгөлөлт үзүүлэх аж. Саналаа өгсөн хариуцлагатай иргэн та тус газраас 50 хувийн хөнгөлөлттэй үнээр кофе авах боломжтой.