Улс төр

ADMIN
06 сарын 27
06 / 27

СЕХ: Хилийн бүсэд ойр байрлах 12 хэсгийн хороо сүлжээгүй байгаа тул дүнг дамжуулах боломжгүй байна

СЕХ: Хилийн бүсэд ойр байрлах 12 хэсгийн хороо сүлжээгүй байгаа тул дүнг дамжуулах боломжгүй байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалтын явцын талаар СЕХ-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран,

"Хилийн бүсэд ойр байрлах 12 хэсгийн хороо сүлжээгүй байгаа тул дүнг дамжуулах боломжгүй байна. Тиймээс тухайн хороодын дүнг уламжлалт аргаар явж танилцуулна. Мөн 390 гаруй хэсгийн хороонд старлинк байрлуулж дүнгээ танилцуулахад бэлэн болсон" гэх мэдээллийг өглөө.