Улс төр

ADMIN
06 сарын 27
06 / 27

П.Дэлгэрнаран: Иргэд идэвхтэй саналаа өгч байна

П.Дэлгэрнаран: Иргэд идэвхтэй саналаа өгч байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 11:40 цагаас мэдээлэл хийж байна.

----------------------

Тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалт хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2198 хэсгийн хороонд санал хураалт хийж байна. Улаанбаатарт 510 хэсгийн хороод санал хураалт хийж байна. Улсын хэмжээнд 2 сая 63 мянган сонгогч санал өгөх ёстой. Үүнээс 400 гаруй мянга нь саналаа өгсөн ирц 20 гаруй хувьтай байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд идэвхтэй байна. Улаанбаатар орон нутаг сумын төв суурин газрууд ачаалалтай явж байна. Сонгогчид дугаарласан байдалтай, иргэд идэвхтэй саналаа өгч байна. Ирцийн хувьд харьцуулахад ирц өндөр байна. Энэ эрчээрээ санал хураалт үргэлжилбэл ирц хангалттай бүрдэж санал хураалт хуулиар заасан хугацаанд амжилттай явж дуусахаар байна" гэлээ.