...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•11-р сар 26

Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойд зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр (2026.11.26) боллоо.

2026-11-26 19.50.21.jpg

Хүчин бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт үг хэлэв. Тэрбээр, дээдсээс өвлөсөн монгол бөхөд ёс жудаг, дээдлэх сүлдтэй монгол төрд шударга ёс, дэлхийд данстай Монгол Улсад маань эв нэгдэл чухал болохыг онцлоод, талцаж бус нэгдэн нягтарч, хийрхэн тэмцэж бус хийж бүтээж, хэн нэгнээ үгүйсгэж бус дэмжиж хамтран зүтгэхийг нийт ард иргэддээ уриаллаа.

photo_2026-11-26_19-46-44_286398.jpg

Хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Д.Алтанцоож нар үлдэж, Улсын заан Д.Алтанцоож давхар шуудагны барьцнаас баруун хавирах мэхээр даван, түрүүлэв.

photo_2026-11-26_19-46-49_286408.jpg

Тэртээ 1984 онд анх зохиогдож, 1990 оноос тогтмолжсон энэхүү өндөр эрэмбийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нийт зургаан удаа түрүүлж байсан бол тус сумын буюу нэг сумаас хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн нь анхны тохиолдол боллоо.

photo_2026-11-26_19-46-44_286396.jpg

Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын арслан Б.Бат-Өлзий нар үлдсэн бол дунд шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Улсын заан Д.Хүдэрбулга, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан С.Сүхбат, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын харцага Э.Даш, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Улсын начин Б.Лхагвадорж нар шалгарч, үзэгч олноо баясгалаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!