Найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын ӨМӨЗАО-ны Хөх хот болон Улаанбаатар хот 1991 онд найрсаг хотын харилцаа тогтоосноос хойш эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, анагаах ухаан, эрүүл мэнд, хот байгуулалт, экологи, байгаль орчныг хамгаалах зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд ах дүү хотын найрамдалт харилцаа харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйтай холбогдуулан цаашдын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд хотын хөгжлийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэл, харилцан нөхөх давуу талд тулгуурлан эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлал, эрүүл мэнд, хот байгуулалт, ухаалаг хот, экологи, байгаль орчин болон бусад харилцан сонирхсон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэхэд хамтран ажиллана.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
