...
...
Logo
Улаанбаатар
•Sainjargal
•10-р сар 09

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт цогц сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, дүүргийн харьяа байгууллагуудын удирдлага, албан хаагчид оролцож, үндэсний аюулгүй байдал, гадаад эрсдэл, болзошгүй хямрал, эрсдэлийн үед төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангах талаар мэдээлэл авлаа.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” сэдвээр илтгэл тавьсан бол бусад илтгэгч “Үндэсний аюулгүй байдлын орчин үеийн ойлголт, гадаад эрсдэл”, “Худал мэдээллийн хор уршиг, когнитив дайн” зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Батлан хамгаалахын дэд сайд, хошууч генерал Д.Баасандамба “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гамшиг, эрсдэлийг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Байгаль орчин, нийгэм, технологи, эдийн засгийн шинжтэй хямрал, эрсдэл үүссэн үед нийслэл, аймаг, орон нутаг болон улсын хэмжээнд хэрхэн ажиллах, иргэдийн бэлэн байдлыг хангах, төрийн байгууллагууд хэрхэн манлайлж ажиллах талаар илтгэл танилцууллаа” гэв.

Болзошгүй цэрэг, эдийн засаг, нийгэм, байгалийн шинжтэй томоохон аюул, эрсдэлийн үед нийслэлийн хэмжээнд хэрхэн даван туулах талаар нэгдсэн ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй болж, шаардлагатай үед шуурхай, зөв шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт болсныг оролцогчид онцоллоо.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!