Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин явуулав


Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, Инфляцад нөлөөлж байгаа гурван том хүчин зүйл нь мах, гурил, төмс, хүнсний ногоо байдаг. Үүний нэг хувийн инфляцын нөлөөллөөр тэтгэврийн зардал 30 тэрбум төгрөгөөр нэмэгддэг. Өнөөдөр инфляц 10 хувьтай байхад ирэх онд 300-гаад тэрбум төгрөг зөвхөн тэтгэвэрт ачааллах жишээтэй. Засгийн газар инфляцыг багасгах зорилгоор мах, төмс, хүнсний ногоо, гурил, улаан буудайн нөөц бүрдүүлэх хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр зэхсэн атал, уг зохицуулалтыг нь багасгахаар инфляц өснө гэдгийг онцлов. Иймд төсвийн тодотголын төсөлд туссан бодлогыг өөрчлөхгүй байхыг гишүүдээс хүслээ.Харин Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Боловсролын зээлийн сангийн 13 тэрбум төгрөгийн асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос дэмжсэн санал чуулганы нэгдсэн хуралдаанд олонхын санал аваагүйг эргэн харж, 3500 оюутны сургалтын төлбөрийг шилжүүлэхгүй бол үүний цаана энэ тооны айл, өрхийн амьдрал ахуйд тодорхой хэмжээний дарамт учирна гэдгийг анхааруулж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналыг дэмжиж байгаагаа дурдаад, хамгийн гол нь асуудлаа эрэмбэлж, төсвийнхөө хуваарилалтыг оновчтой, зөв хийх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Улсын Их Хурлаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн асуудлын хүрээнд ярилцаж, Боловсролын зээлийн сантай холбоотой 13 тэрбум гаруй төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн дөрвөн арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх 30 тэрбум төгрөгтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар шууд санал хураах горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
