...
...
Logo
Улс төр
•Sainjargal
•9-р сар 29

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар өнөөдөр (2026.09.29) Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцлаа.

Заяабал.webp

Байнгын хорооны дарга, гишүүдийг очих үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, улмаар санал солилцсон юм. Энэхүү төслийг УИХ-д өргөн мэдүүлэх хуулийн хугацаатай бөгөөд олон нийтээр хэлэлцүүлж, санал авчээ.

preview.webp2026-09-29 16.52.50.jpg

Сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн тухайн жилийн онцлогт тааруулан агуулга, хэлбэрийн хувьд хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар төслөө боловсруулсан. Тогтолцооны суурь шинэчлэлийн бодлого явуулах шаардлага үүссэн, Төв банкны эрх зүйн орчинг боловсронгуй болгоход парламентын зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа гэв. Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэргээс үүдэлтэй Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн тогтвортой байдлыг тууштай хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглал, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг илтгэв.

2026-09-29 16.52.59.jpg2026-09-29 16.53.13.jpg

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал харьяалах асуудлаар цаг гаргаж уулзах нь үр дүнтэйг онцлоод шаардлагатай гэж үзвэл уулзалтын үеэр дурдагдсан Валютын зохицуулалтын тухай хууль зэрэг амьдралд хэрэгждэггүй эрх зүйн зохицуулалтуудад дүн шинжилгээ хийж, ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндлөө.

2026-09-29 16.53.06.jpg

Уулзалтын үеэр гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ипотекийн зээлийг өөр газарт харьяалуулах талаар олон жил яригдаж байгаа ч шийдэгдэхгүй явж ирсэн талаар, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулж таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан шалгуур үзүүлэлтийг ашигласныг сайшаахын зэрэгцээ ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах зохистой эсэх, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал улсын эдийн засаг улс төрийн шийдэлтэй болсон гэдгийг, УИХ-ын гишүүн Р.Батболд төв банкны хуримтлагдсан алдагдал болон өөрийн хөрөнгийн дутагдлыг талаар тодруулав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!