...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
4-р сар 27

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2026.04.21

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2026.04.21

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр болж, боловсролын салбартай холбоотой асуудлыг хэлэлцэн ажиллалаа.

Хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 2026–2027 оны хамран сургах тойрог тогтоох асуудлын талаар мэдээлэл сонсов. Энэ хүрээнд дүүргийн Боловсролын хэлтсээс хамран сургах тойргийг тогтоох үндэслэл, хүн амын нягтаршил, сургуулийн ачаалал, хүртээмж зэрэг үзүүлэлтэд тулгуурласан судалгаа, тооцооллыг танилцууллаа.

Хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан санал, зөвлөмжөө илэрхийлж, хүүхдийн сурч боловсрох тэгш боломжийг хангах, сургуулиудын ачааллыг жигд хуваарилах, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!