256 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн амжилттай арилжаа хийлээ. Энэхүү арилжаагаар нийт 256.0 мянган тонн нүүрсийг 22.3 сая ам.доллароор, БНХАУ-ын боомтод хүргэж өгөх нөхцөлөөр борлуулав.
1/3 коксжих нүүрс: 128.0 мянган тонныг тонн тутмыг нь 86.0 ам.доллароор арилжаалж, нийт 11.0 сая ам.долларын хэлцэл хийлээ.
Эрчим хүчний нүүрс: 64.0 мянган тонныг тонн тутмыг нь 63.1 ам.доллароор арилжаалж, нийт 4.0 сая ам.долларын борлуулалт хийв. Арилжаанд найман оролцогч оролцсоноор үнэ 7.8 ам.доллароор буюу 14.1%-иар өслөө.
Баяжуулсан сул коксжих нүүрс: 64.0 мянган тонныг тонн тутмыг нь 113.2 ам.доллароор арилжаалж, нийт 7.2 сая ам.долларын хэлцэл хийгдлээ. Арилжаанд дөрвөн оролцогч оролцож, үнэ 7.5 ам.доллароор буюу 7.1%-иар өссөн байна.
2026 он гарснаас хойш тус компани нийт 112 удаагийн арилжаагаар 493.3 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.94 сая тонн нүүрс борлуулаад байна.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
