...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
4-р сар 19

"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг өчигдөр эхэлж, дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Уг хоолны өдөрлөгт ресторан хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний хоол болон зууш, кофе, дессерт амттанаар үйлчилж байгаа юм. Мөн шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулж байна.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!