...
...
Logo
Эдийн засаг
Sainjargal
2-р сар 09

192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 2 удаагийн амжилттай арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 20.3 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
 
Үүнд:
Коксжих нүүрс - 128.0 мянган тонн, 124.30 ам.доллараар арилжаалж нийт 15.9 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 13.0 ам.доллараар буюу 12% өслөө.
 
1/3 Коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 68.40 ам.доллараар арилжаалж нийт 4.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
 
2026 онд 10 удаагийн арилжаагаар 81.9 сая ам.долларын үнийн дүн бүхий 864 мянган тонн нүүрс арилжлаа.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!