Улс төр

ADMIN
06 сарын 06
06 / 06

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэв.



Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших дөрөв дэх сонсгол юм. Нийтийн тээврийн автобус худалдан авах үйл ажиллагаанд хамаарах баримт бичиг, материалыг нийт 20 байгууллага албан газраас, нотлох баримтын 6729 хуудас баримт бүрдүүлсэн. Нөхцөл байдалтай танилцахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банк, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, “Тэнүүн-Огоо” ХХК-д очиж ажиллажээ. Нийт 8 хянан шалгагч, шинжээчийг томилж, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагын төлөөлөл, урилгаар Үндэсний аудитын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудыг оролцуулсан. Зургаан асуудал хөндсөн сонсголд 96 гэрч оролцохоос 66.7 хувь нь ирсэн. Нээлттэй сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, иргэний төрд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлж, томоохон өөрчлөлтийг авчрах үр дүнтэй хэмээн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга танилцуулаад, хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтийг илтгэв. Уг асуудал нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа тул хууль хяналтын байгууллагаар шалгах саналыг тусгаагүй бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд таван санал боловсруулсныг танилцууллаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор хангаж хуулийн дагуу зохион байгуулах, үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлаж, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Сонсголд гэрчээр дуудагдсан этгээд нь гишүүний бүрэх эрх, халдашгүй байдалд халдаж, зүй бус үг хэллэг хэрэглэн сонсголын дэг зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллагын шат, шатны үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, автотээврийн салбарт бодлогын түвшинд шийдвэр боловсруулах чадвартай хүний нөөц бэлтгэх асуудлыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын 2-т “Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойших 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай” заалтыг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох шаардлагатай гэсэн саналыг ирүүлжээ. Ийнхүү Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлан

санал, дүгнэлтээ танилцуулж, Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хянан шалгах түр хорооныхонд талархал илэрхийлээд, сонсгол явуулахад амаргүй байсан талаар өмнөх Түр хороод, Ажлын хэсгийн туршлагад тулгуурлан дурдлаа. “Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” гэсэн хуулийн заалттайг тэрбээр сануулсан. Түр хорооны саналын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан.