...
...
Logo
Улаанбаатар
Sainjargal
2-р сар 04

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярын санаачилгаар нийслэл болон дүүргийн эмэгтэй төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтыг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудалд нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид анхаарч, хамтарч ажиллахыг уриалах зорилгоор зохион байгуулж байгаа юм.  

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Зөвхөн хууль, дүрэм, төлөвлөгөөнд тулгуурлаж хүүхэд хамгаалах ажил, үйлчилгээг зохион байгуулах бус хүн бүр үр хүүхдүүддээ хайр халамж, анхаарал тавьж, хариуцлагатай хандах ёстой. Хүүхэд хамгаалахад хүн бүрийн хамтын оролцоо чухал. Хүүхэд бүр намайг сонсдог, хамгаалдаг, хайрладаг хүн байна гэж мэдэрч байвал бид зорилгодоо хүрнэ” гэдгийг онцоллоо. 

Уулзалтын үеэр хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж буй өнөөгийн нөхцөл байдал, тоон мэдээлэл болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлын явцын талаар ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан танилцуулж, мэдээлэл өгсөн юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!