...
...
Logo
Улс төр
Sainjargal
2-р сар 04

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Тус хурлын эхний өдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 02-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хорооны гишүүдийг хүний эрхийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нь харгалзан сонгодог бөгөөд арван гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Дэлхийн улс орнуудад парламентчид доромжлол, ямар нэгэн дарамт шахалт, зүй бус харилцаанд өртөх, амиа алдах зэрэг аюулд байнга өртдөг аж. Иймд Парламентчдын хүний эрхийн хорооноос гишүүдээ хамгаалах чиглэлээр олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний байгууллагуудтай хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх, шүүх хуралд ажиглагчаар оролцох зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна.

Өнөөдрийн байдлаар тус хороо парламентчдын эрхийг хамгаалахтай холбоотой 886 хэрэг дээр ажиллаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!