Иргэдийн хүсэлтээр хагас коксон түлш борлуулалтын 25 цаг нэмжээ

Улаанбаатар хотын айл өрх, зарим байгууллагад хэрэглэж байгаа шахмал болон хагас коксон түлшний хангамж, нөөцийн өнөөгийн байдал, Засгийн газраас өгсөн үүргийн биелэлтийн талаар танилцууллаа.Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2025-2026 оны халаалтын улиралд 306.0 мянган тонн хагас коксон, 40.0 мянган тонн шахмал түлш худалдан авч борлуулахаар төлөвлөснөөс энэ сарын 21-ний өдрийн байдлаар 269,019 тонн түлшийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэн 19,544 тонн түлшний нөөц бүрдүүлжээ. Нийслэлийн айл өрхийн халаалтад хэрэглэж байгаа хагас коксон түлшний татан авалт тутамд лабораторийн шинжилгээ тогтмол хийж байна.
Нэг шуудай буюу 25 кг жинтэй хагас коксон түлшийг 5000 төгрөгөөр борлуулж байна. Иргэдийн санал хүсэлтийн дагуу борлуулалтын 25 цэг нэмжээ.Тээврийн 26 компани түгээлт хийж, 24 агуулах, 425 цэгээр түлш борлуулж байна.Нийслэлийн долоон дүүргийн гэр хорооллын зарим айл өрхийн эвдрэл гэмтэлтэй зуухыг стандартад нийцсэн давхар шаталтат зуухаар сольжээ.Хийн халаагуурыг Чингэлтэй дүүргийн нийт 11 хорооны 3,815 өрх, Баянгол дүүргийн гурван хорооны 1,185 нийт 5,000 өрхөд суурилуулжээ.
2024 онд 19,512 өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулсан бол 2025-2026 онд 157,0 мянган өрхөд алсын зайн мэдрэгчтэй угаарын хийн мэдрэгч суурилуулж байна. Энэ сарын 21-ний байдлаар 136,354 өрхөд угаар мэдрэгч суурилуулжээ. Үлдсэн 20,646 айлд ирэх хоёрдугаар сараас өмнө суурилуулна.Аж ахуйн нэгж байгууллагын 570 аж ахуйн нэгж “Тавантолгой түлш” ХХК-иас 37,782.6 тонн мидлинг худалдан авчээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
