Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд энэ долоо хоногт 606 иргэн оролцжээ

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Өнөөдөр (2026.01.23) нийт 5 байгууллагын 147 иргэн уг аялалд оролцлоо. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн урилгаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн урилгаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэд Төрийн ордонд зочлов.
Түүнчлэн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн алба хаагчид, “Петровис Энержи” группийн 21 аймаг дахь нефть хангамжийн салбарын ажилтнуудын төлөөлөл Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа.
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах аяллыг долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагт зохион байгуулдаг бөгөөд иргэд гэр бүл, анги хамт олон, байгууллагаараа оролцох боломжтой юм.
Уг танилцах аялалд энэ долоо хоногт нийт 16 байгууллагын 606 иргэн оролцсон байна. Үүнээс нийслэлийн 94, орон нутгийн 343, гадаадын нэг иргэн байсан бол “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд нийслэлийн 2 сургууль, орон нутгийн 3 сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагджээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
