...
...
Logo
Улс төр
Sainjargal
1-р сар 23

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн сурагчид оролцлоо

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 152 дугаар сургуулийн Т.Отгонбаяр багштай 12Б ангийн сурагчид оролцлоо.


“Парламентын боловсрол” хөтөлбөр нь ардчилсан тогтолцоонд парламентын гүйцэтгэх үүрэг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хүүхэд, залуучууд, олон нийтэд цогц, системтэйгээр ойлгуулах, парламентын үйл ажиллагаа ил тод, төлөөллийг хангасан, үр нөлөөтэй байх ач холбогдлыг таниулах зорилготой юм.


Уг хөтөлбөрийг Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төслийн дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлын Тамгын газар 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордон”-той танилцах аяллыг 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн юм.



Энэхүү танилцах аяллаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд парламентат ёс, хууль тогтоох үйл явцын талаарх суурь мэдлэгийг олгохын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох мэдлэг, чадвартай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордон”-той танилцах аялалд ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангиас дээш буюу 12 наснаас дээш насны сурагчид хамрагдах боломжтой бөгөөд 2025 оны байдлаар давхардсан тоогоор 190 гаруй сургуулийн 6700 гаруй сурагч энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!