Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбатаар ахлуулсан ажлын хэсэг Төв аймагт 2024.06.03-ны өдөр ажиллаж, "Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгдсэн арга зүйн сургалт"-ыг зохион байгууллаа.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зудын нөхцөл байдал хүнд байсан 9 аймгийн 72 сумын Хамтарсан багт техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Баян, Баянхангай, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Эрдэнсант сумдын Хамтарсан багийн нарийн бичгийн дарга нарт болон Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өглөө.