...
...
Улс төр
Sainjargal
12-р сар 04

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.03/  хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн 50.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн С.Замира, Н.Наранбаатар, С.Лүндэг, Р.Сэддорж, Д.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжив.


Дараа нь  “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн  Т.Мөнхсайхан ахалж,  Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг,  Г.Ганбаатар, Н.Наранбаатар, А.Ундраа, Б.Уянга нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгасан байв.


Тогтоолын өсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!