Монгол-Италийн парламентын бүлгийн хурал боллоо

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга А.Ундраа тэргүүтэй гишүүд Итали улсын Ром хотноо Монгол -Италийн парламентын бүлгийн хуралд оролцлоо.
Хурлын үеэр хоёр улсын парламент хоорондын харилцаа, стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түвшинд хүргэх асуудлаар санал солилцлоо.
Талууд стратегийн түншлэлийн хүрээнд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал гэдгийг онцлов.
Мөн хоёр улсын парламентын харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түншлэлийг бодит үр дүнтэй болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
