...
...
Улаанбаатар
Sainjargal
12-р сар 04

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн сурагчид 7 жилийн хугацаанд түрээсийн байранд хуваагдан хичээллэдэг байсан юм. Тэгвэл тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй дөрвөн давхар барилга юм. Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн. Тус барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны долоодугаар сард ашиглалтад орох байсан ч хугацаанаасаа өмнө дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Сургуулийн барилгын ажлыг “Шилдээд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!