Улс төр
•Sainjargal
•11-р сар 16
Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, үндсэн дүрмийг баталлаа

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл буюу хөтөлбөр, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн үндсэн дүрэмд орох өөрчлөлтийг хэлэлцлээ.

Өглөөний 09:00 цагаас эхэлсэн хэлэлцүүлэг арав гаруй цаг үргэлжилж, гишүүд үндсэн дүрмийн өөрчлөлтийг тал бүрээс нь хэлэлцэж, санал бодлоо хэлсэн юм. Ингээд Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын төлөөлөгчид намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж баталлаа.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
