Монгол Ардын намын Их хуралд гадаадын төлөөлөгчид оролцлоо

Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөлөгчид хүндэт зочдоор уригдан /2025.11.15/ оролцлоо.

Үүнд, Элчин сайдын 13 яам, олон улсын байгууллагын хоёр төлөөлөл оролцсоноос зургаан Элчин сайд биечлэн хүрэлцэн ирсэн байна. Гадны төлөөлөгчдийг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Х.Алтай, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх З.Ариунтэнгэр нар хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.

Мөн гадаадын төлөөлөгчдөөс гадна Олон улсын улс төрийн намуудын нэгдэл Социнтерн, Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал, хэд хэдэн орны намуудаас Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд мэндчилгээ ирүүллээ.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
