Улс төр
•Sainjargal
•11-р сар 16
МАН: 31 дүгээр Их хурлаар хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө үргэлжлэн Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл болон намын хөтөлбөр буюу хичээн эрмэлзэх зүйлийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Дээрх хоёр төслийн талаар Их хурлын төлөөлөгчид санал шүүмжлэлээ нээлттэй хэлж, асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч, гишүүд хариулт өгөв. Их хуралд оролцож буй 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, дэргэдэх төрийн бус байгууллагуудын төлөөллүүд асуулт, саналаа Ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд шууд хэлэхээс гадна бичгээр болон и-нам аппликейшнээр дамжуулан илгээж хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байна.


Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
