Тооллогын комисс 45 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар санал хураах, тоолох ажлыг хариуцаж буй Их хурлаас тогтоолоор баталсан Тооллогын комиссыг Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ахлан ажиллаж байна.

Тус комиссыг олон талын төлөөллийг оролцуулан 45 гишүүнтэйгээр байгуулсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Батсүмбэрэл, М.Мандхай, З.Мэндсайхан, Х.Баасанжаргал, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн ажлын албаны Цахим хөгжил, инновацын газрын дарга Н.Жавхлан нар тус комиссын гишүүдээр ажиллаж байна.
Мөн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны удирдлагууд, дүүрэг, орон нутгийн намын хорооны тэргүүлэгчид, Социал демократ Ахмадын холбоо, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ Монголын Залуучуудын холбоо, Социал демократ Монголын Оюутны холбооны тэргүүлэгч, гишүүд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тооллогын комисс ажиллаж байна.

Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
