Улс төр

ADMIN
05 сарын 28
05 / 28

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахаар шийвэрлэлээ. Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.

Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа.