Улаанбаатар

ADMIN
05 сарын 28
05 / 28

Нийслэл дэх хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Нийслэл дэх хяналтын улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамрууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-ын 2.1.3-т заасан хуулиар тогтоосон улсын байцаагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж чадах мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвартай байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хангуулах зорилгоор НЗДТГ, АТГ болон НПГ хамтран хяналтын улсын байцаагчийн мэргэшүүлэх багц сургалтыг тавдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад нийслэлийн хяналт хэрэгжүүлдэг долоон агентлагийн 76 хяналтын улсын байцаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.