Хүүхдүүд ЭРХИЙН олон улсын өдрөө угтаж "Миний Дуу Хоолой, Бидний Эрх" хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн АНХДУГААР форумыг зохион байгуулна.
2023-2024 оны хичээлийн жилд ЕБС-н 29, 63, 116 болон СЗСҮТ-н дэргэдэх МСҮТ-н нийт 65 хүүхдүүдийг хамруулсан "Эрхээ мэдье Эрхээ хэрэгжүүлье хөтөлбөрийн хүрээнд, сургууль бүр дээр байгуулагдсан клубын хүүхдүүд хүний эрх, олон талт ялгаатай байдал, оролцоо, хувийн орон зай, үерхэл нөхөрлөлийн талаар суралцан хамтдаа хөгжиж, чадваржиж байгаа билээ.
#Миний_Дуу_Хоолой_Бидний_Эрх форум 2024 оны 05 сарын 29-ны өдөр Улсын их дэлгүүрийн 7 давхарт байрлах "NewYork Empire" рестораны их танхимд болно
Ерөнхий зохион байгуулагч: Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
Хамтрагч байгууллагууд:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Дүфрэснэ Готьерын сан