Улаанбаатар

ADMIN
05 сарын 28
05 / 28

“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ

“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ

“НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД- ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ

Анх 1925 онд Женевт Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурлын үеэр Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тунхагласан.

Харин манай улсад Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн 72 дахь жилдээ тэмдэглэж байна.

Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг орон даяар “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” - “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ДЭЭДЭЛЬЕ” уриан дор зохион байгуулна.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороод, аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлогтоо тохирсон хөтөлбөртэй хүүхдийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаанууд хийх юм.

Энэ жилийн хувьд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагддаг уламжлалт арга хэмжээнээс гадна хэд хэдэн онцлог үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Тухайлбал:

“KIDS ART FESTIVAL-2024” ДҮРСЛЭХ УРЛАГИЙН НААДАМ

ХЭЗЭЭ: 2024.06.01-НИЙ ӨДӨР

ХААНА: ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

ЦАГ: 11:00- 19:00 ЦАГТ

Дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх

зорилготой энэхүү арга хэмжээг “Creative Kids Hub Mongoliа” санаачилж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хүүхдийн баяраар ихэвчлэн Д.Сүхбаатарын талбай орж л баярладаг байсан бол энэ жил гэр бүлээрээ хөгжилдөн бүтээлч уур амьсгал бий болгож,

дурсамж бүтээх, хамтдаа зурж, будах урлаж болох цогц хөтөлбөртэй үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх боломж нээгдэж байгаагаараа онцлогтой юм.

Цаашдаа иймэрхүү төрлийн бүтээлч, гэр бүлдээ зориудын, зорилготой цаг гаргаж, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа хөгжилдөх орчин, боломжийг нэмэгдүүлээр зорьж, “KIDS ART FESTIVAL” ДҮРСЛЭХ УРЛАГИЙН НААДАМ-ыг “ГЭР БҮЛИЙН ФЕСТИВАЛЬ” болгохоор ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8000-8866, 8806-0290 утаснаас аваарай.

Холбоос: https://www.facebook.com/OurDreamPlaygroundLEAD2018Project

KIDS ART FEST Ulaanbaatar 2024

#kids #kidsrights #kidsfest #kidsart #art “ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ-ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ” УРИАТАЙ “ХҮҮХДИЙН ГҮЙЛТИЙН МАРАФОН-2024”

ХЭЗЭЭ:2024.06.01

ХААНА: ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

ЦАГ: 09:17:00 Тун удахгүй тохиох Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулагдах бас нэгэн онцлог үйл ажиллагаа бол “ХҮҮХДИЙН ГҮЙЛТИЙН МАРАФОН-2024”юм.

Энэ өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдэж, оролцох хүүхэд бүр:

Барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авахаас гадна

Хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч Мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан

Хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж

Хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлт:

10.00-10.30 цаг Нээлт

10.30-11.30 цаг Гүйлт /6-7 нас/

11.30-12.30 цаг Гүйлт /8-9 нас/

12.30-13.30 цаг Гүйлт /10-11 нас/

13.30-14.30 цаг Гүйлт /12-13 нас/

14.30-15.30 цаг Гүйлт /14-15 нас/

15.30-16.30 цаг Гүйлт /16-17 нас/

16.30 цагт Хаалт

АНХААРАХ ЗҮЙЛС: Марафонд оролцох хүүхдүүд гүйхэд хөлд эвтэйхэн гутал өмсөөрэй.

Дэмжигч байгууллага:

ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн байгууллага “Хүүхдийн эрх хамгаалал-Үжин Төв” ажиллаж байна.

Марафоны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9902-8438 дугаараас аваарай.

#СайнЦагийгХамтБүтээе

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр эцэг эх, асран хамгаалагчид дараах зөвлөмжийг мөрдөж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахыг уриалж байна.

Осол гэмтлээс сэргийлнэ үү:

Бага насны хүүхдийг гэртээ болон гудамж талбайд хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхихгүй байх,

Гал түймрийн аюулаас сэргийлэх

Хүүхдийг автомашинаар тээвэрлэх бол зориулалтын нэмэлт суудал, бүс хэрэглэх

Ногоон гэрэл цагаан шугамаар зам хөндлөн гарах

Унадаг дугуй, цахилгаан дугуй, дугуйт тэшүүр, дугуйт самбар /скүүтэр/ зэрэг аюултай тоглоомоор насны онцлог харгалзан аюулгүй байдлыг ханган тоглуулах

Цаг агаарын нөхцөлд тохируулж хувцаслах,

Бага насны хүүхдийг автомашинд нь орхихгүй байх

Голын усанд унахаас сэргийлэх, бага насны хүүхдэд байнгын хараа хяналт тавих

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийнэ үү.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, худалдан авалт хийх

Лаазалсан хүнс, хонхойж, цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.

Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.

Чанаргүй, баталгаагүй, бохир нөхцөлд үйлдвэрлэгдэж, худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх

Хэт их чихэрлэг бэлэг сонгохгүй байх зэрэгт анхаарна уу.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр гэр бүлдээ чанартай цаг гаргаж, хүүхдүүдээ сонсож, ойлгож, хамдаа бүтээлчээр хөгжилдөж, сайхан баярлаарай