Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т ажиллалаа. Тодруулбал, НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж, 2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж дэмжлэгийг үзүүлж байна.

Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийг нийслэл хариуцан ажиллаж байгаа бөгөөд “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар”-т зочлон, барилга байгууламжийн төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцлаа. Уг хурлыг Монгол Улс 2022 онд зохион байгуулах эрхээ авсан. 2026 онд олон улсын стандартад хэрэглэгдэж буй угсардаг хурлын байгууламжийг төлөвлөж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг ашиглан барьж байгуулах юм.

Хамтарсан багууд Монгол Улсад таван өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулж, ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулна.



Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!
