...
...
Улаанбаатар
Sainjargal
10-р сар 22

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Гурван байршилд нүхэн гарц барих ажлын газар чөлөөлөлт үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замыг төмөр замтай огтлолцуулахгүй байдлаар дөрвөн байршилд нүхэн гарцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 

  • Өнгөрсөн оны намар Таван шарын нүхэн гарцыг барьж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Харин явган хүний гүүрэн гарцын зураг төслийн ажлыг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлээд байна. 
  • Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд нийт 21 нэгж талбар өртсөнөөс өнөөдрийн байдлаар 18-ыг чөлөөлж, үлдсэн гурван нэгж талбарт ААН, иргэнтэй зөвшилцөж байна. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэлийн ажил дуусаж, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ирэх оны хавраас авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
  • “Хермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас дөрвийг нь чөлөөлж, зургаан нэгж талбар зөвшилцөх шатандаа байна. 
  • Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулсан. Газар чөлөөлөлтийн хүрээнд 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.

Төмөр зам авто замтай өөр түвшинд буюу нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээр тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм. Нийт нүхэн гарц төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц ажлууд хийгдэх бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа барилга угсралтын ажил эрчимжих юм.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!