Улаанбаатар

ADMIN
05 сарын 27
05 / 27

“Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн зохион байгуулна

“Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэнгийн үеэр цахим спортын тэмцээн зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Хөгжлийн харандаа" танин мэдэхүйн, инновацын үзэсгэлэнг нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар болон Монголын скаутын холбоо хамтран 6 дугаар сарын 1-ний өдөр "Соёлын төв өргөө"-нд зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн хүрээнд "CS2", "Mobile legend"-ын тэмцээн зохион байгуулах бөгөөд 13-17 насны бүх хүүхэд, залуус өөрсдийн багаа бүрдүүлэн оролцох боломжтой юм.

Тэмцээний төрөл:

  1. “Counter strike 2” төрөлд, 5-17 нас, эхний 3 байр, MVP - Мөнгөн шагнал
  2. “Mobile legend” 13-17 нас, эхний 3 байр, MVP - Мөнгөн шагнал

Бүртгүүлэх холбоос: https://bitly.cx/OsUf

Бүртгэл дуусах хугацаа: 2024.05.28

Тэмцээний үеэр хүүхэд, залуус дуртай хүүхэлдэйн кино, аниме, тоглоомын баатрын дүрд хувиран ирж "Cosplay" тэмцээнд оролцох боломжтой.

Холбоо барих дугаар: 9992-7079