...
...
Улаанбаатар
Sainjargal
10-р сар 09

“Улаанбаатар арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

“Улаанбаатар арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотоос хэрэгжүүлж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Улаанбаатар арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эрүүл амьдралын хэрэгцээг хангасан, ая тухтай, таатай орчин бүрдүүлэн эрүүл дадал хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжин, биеийн тамир, спортын хөгжилд хувь нэмэр оруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах, биеийн тамирын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэх замаар нийгмийн эрүүл мэнд, иргэдийн амьдралын чанарт эерэг, урт хугацааны үр өгөөж үзүүлэх зорилготой.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна.

Төслийн саналаа аравдугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.

  • Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот
  • Утас: 976 70110071
  • Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn

Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!