"Бортээг"-ийн орд "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн мэдэлд байгаа, өмнө нь ч хэн нэгэнд шилжээгүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд “нүүрсний хулгайч” гэх тодотгол зүүж, "Бортээг"-ийн ордыг эзэмшиж байна гэсэн мэдээллийг баримтаар няцаажээ. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-аас 2021 онд нээлттэй тендер зарлаж 2021 оны 11-р сарын 17-нд МТАС түншлэл гэдэг компанитай 36 сарын гэрээ байгуулсан ч улстөржилтөөс шалтгаалж 2024 оны 1-р сарын 16-нд уг гэрээг цуцлах УИХ-ын тогтоол гарсан. Тус түншлэлийн Админерал компанид зөвхөн нүүрс угаах үйлдвэр барих 35 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрөл олгосон ч мөн л цуцлагдсаныг баримтаас харж болно. Энэхүү гэрээний хугацаанд МТАС түншлэл нь нэг ч тонн нүүрс олборлох ажил хийгээгүй байгаа бөгөөд 2025 оны 1-р сард МТАС түншлэлд гэрээ цуцлах мэдэгдлийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д хүргүүлж, гэрээний харилцаа бүрэн дуусчээ. Өөрөөр хэлбэл Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулж эхлээгүй, нэг ч төгрөгийн ашиг олоогүй, нэг ч тонн нүүрс олборлоогүй байна. Үүнээс үзэхэд: "Бор тээг"-ийн орд одоог хүртэл Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн мэдэлд хэвээр байгаа, өмнө нь ч хэн нэгэнд шилжүүлээгүй. -Бортээгийн ордод одоо ч, өмнө нь ч олборлолт хийгээгүй. Нэг шанага нүүрс ч олборлоогүй. Бортээгийн бүх нүүрсийг шавхаад ч 44 их наяд, 404 их наяд гэх мэт их хэмжээний мөнгө хүрэхгүй. Энэ мөнгө бол харьцуулбал Монгол улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Овор хэмжээгээр харьцуулбал Монгол мөнгөөр 20 мянгатын дэвсгэртээр 3600 портер ачаа болно гэсэн үг.
Сэтгэгдэл
Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.
0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!