...
...
Улаанбаатар
Sainjargal
10-р сар 03

Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо

Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олголоо.  
Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй. 
“Тохирлын гэрчилгээ”-г Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог.

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!