Улс төр

ADMIN
05 сарын 24
05 / 24

АН-ын улстөржилтийг малчид эсэргүүцлээ

АН-ын  улстөржилтийг малчид эсэргүүцлээ

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах гэж “нохойн наадам” хийсэн АН-ынхан сонгууль угтсан улстөртэйгөө малчдыг хутгаад амжсан. Тэр бүү хэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар нэвтрүүлэг бэлтгэн нийтэд цацсанд малчид эсэргүүцлээ илэрхийллээ. АН энэ талаар удаа дараа олон нийтэд хандахдаа малчдыг “Их хэмжээний мөнгөнд менежмент хийх чадваргүй, авсан зээлээ төлж чадахгүй өрд унана” гэх мэтээр хэлж ярьж байгаа нь тэднийг доромжилсон хэлбэр гээд “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад жилийн зургаан хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа нь бодит бөгөөд төрөөс малчдадаа хандсан бодлогын том дэмжлэг гэдгийг хэлж байна. Энэ тухайд Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир “Ардын хувьсгалаас хойш 100 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон Засгийн газар, төр солигдсон ч Монголын нүүдэлч малчдын тухай ийм том хэмжээний бодлого гаргаж байсангүй. Энэ Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол малчдад, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд хувьсгал боллоо хэмээн бид үзэж байгаа. Малчид боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Малчид гэдэг үнэндээ математикч хүмүүс байдаг юм, хаан боловсролтой. Монгол орны эрс тэс уур амьсгалд -40 градусаас +40 градуст жилийн дөрвөн улиралд байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг бодож тооцоолоод зохицон амьдраад байгааг хаан боловсрол гэдэг юм. Өнөөдөр маргаашдаа, цаашдаа цаг агаар хэрхэх вэ гэдгийг амьдралын туршлагаараа тооцож амьдардаг хүмүүсийг хэдхэн сая төгрөгийн зээлийг төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадахгүй гэж байгаа нь доромжлол” хэмээн тодотголоо.